1045
 
 

“ХОНГОРЫН ХУРД” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

1045

“Хонгорын хурд” МСУХ шинэ жилийн баярын арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ үеэр шилдэг уяачдыг тодрууллаа. Баянхонгор аймгийн шилдгийн шилдэг уяачнаар Бууцагаан сумын аймгийн алдарт уяач Н.Баттөмөр, шилдэг уяач Баянбулаг сумын Монгол Улсын алдарт уяач Ч.Махбал, Бууцагаан сумын ААУ, Ч.Амарсанаа, Заг сумын ААУ, З.Пүрэв-Очир, Баацагаан сумын ААУ С.Энхтөр, Шинэжинст сумын уяач Б.Амгаланбаатар нар шилдэг уяачид боллоо.
Хангайн бүсийн шилдэг уяачнаар Заг сумын ААУ Г.Батсайхан, Бууцагаан сумын уяач М.Болд, Говийн бүсийн шилдэг уяачнаар Жинст сумын уяач Ц.Цэвэгсүрэн нар шалгарлаа.  Шилдгийн шилдэг салбар холбоогоор Баянхонгор сумын “Эрдэнэ мандлын хурд” МСУХ,  Шилдэг салбар холбоогоор Шинэжинст сумын “Цомбон туурайт” МСУХ, Заг сумын Хүрэн бэлчрийн хурд МСУХ, Бууцагаан сумын “Буянтын хурд” МСУХ, мөн тус сумын “Буянтын хурд” МСУХ нар тус тус шалгарав.