1045
 
 

САЙН ТУРШЛАГА- ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗОХИОГДЛОО

Нэрт зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургууль үйл ажиллагааны менежмент, сургалтын сайжруулсан хөтөлбөрийн шинэ санаа, тэргүүн туршлага, үр дүнд хүрсэн үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох зорилготой “Сайн туршлага – Хамтын ажиллагаа” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа. 
Тус сургууль “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах индексийн урамшуулал”-аар шилдэг 20 сургуулиас Тавдугаар байрт шалгарсан юм. Мөн “Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал” аянд тусгай байр эзэлсэн үр дүнгээ дүүргийн удирдлагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, хороо, хамтран ажиллагч байгууллагуудад танилцууллаа.
1045