1045
 
 

ЯТГАХ ТУСАМ НЯГТЛАХ ХЭРЭГТЭЙ

Залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахмад А.Солонго “Залилах төрлийн гэмт хэрэг нь сүүлийн үед цахим хэлбэрээр бусдын фэйсбүүк хаягийг хуурамчаар  ашиглан бусдаас их хэмжээний мөнгө хүсэмжлэх, тусламж гуйх зэрэг аргаар үйлдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн цахим сүлжээ, фэйсбүүкээр мөн бусад хэлбэрээр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүдээс нь их хэмжээний мөнгө хүссэн мэдээлэл, захидал, мэссэж бичсэн тохиолдолд өөрсдөө сайн нягталж тодруулж асууж, сонор сэрэмжтэй байж залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг тус Цагдаагийн хэлтсээс зөвлөж байна.” гэлээ.
Иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилах төрлийн  гэмт хэргийг буруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахад аяны зорилго оршиж байгаа юм.