1045
 
 

ХӨВСГӨЛИЙН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЖ БАЙНА

Цээж тоололтын дэлхий аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээнд Хөвсгөл аймгаа төлөөлөн оролцсон таван сурагчид өндөр амжилт үзүүллээ. Уг тэмцээн нь Камбож улсын Пномпень хотноо Арван хоёрдугаар сарын 7, 8 нд зохион байгуулагдсан.
Тэмцээнд “Тоya” хүүхэд хөгжлийн академийн сурагчид болох A.Cаруулням, A.Cолонго, Intermediate A түвшинд дэлхийн аварга, Ц.Mөнх-Aмжилт Elementary A түвшинд дэлхийн аварга, Б.Доржханд Elementary B түвшинд дэлхийн аварга Б.Энхзаяа Intermediate A түвшинд алтан цом авч нас насны ангилалдаа тэргүүлсэн байна.
Эдгээр сурагчийг багш Р.Дэлгэрсайхан, Ш.Өлзийжаргал, Д.Ичинноров нар бэлтгэжээ. Энэ тухай мэдээллийг “Toy”a хүүхэд хөгжлийн академийн Хөвсгөл аймгийн салбар дахь багш Ш.Өлзийжаргал хэлэхдээ“Бид Хөвсгөл аймагт сорабан сампин баруун тархи хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаа 2015 оноос эхлүүлж явуулсан. Энэ хугацаанд улс, аймаг, олон улсын тэмцээн уралдаанд оролцож жил ирэх тусам амжилтаа бататгасаар байна. Бид олон жилийн заах арга зүй, арвин туршлагаар Монгол улсын хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан  чин сэтгэлээсээ зааж сургаж баяжуулан амжилтуудыг гаргаж байна. Монгол хүүхдүүд олон жил дараалан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож багаараа дэлхийд тэргүүлж байна. Энэ сарын 7,8 нд Камбож улсын Пномпень хотод зохион байгуулагдсан тэмцээнд Монгол улсаас 83 суралцагч, төлөөлөгч эцэг эх, багш удирдлагын хамт явсан. Тэмцээнд 40 гаруй орны 4000 гаруй сурагчид 10 түвшинд өөрсдийн мэдлэг чадварын сорьж оролцлоо.  Хөвсгөл аймгаас таван суралцагч оролцож дөрвөн дэлхийн аварга, нэг алтан цомын эзэн болсон. Өөрсдийн сурсан чадвараараа орон нутгаа дэлхийн тавцанд сурталчилж байгаад маш их бахархаж байна. Дэлхийн аваргад явсан таван суралцагч нь жил гаруй хугацаатай хичээллэсэн сурагч хоёр, долоон сарын хугацаатай гурван сурагч хичээллэсэн. Энэ богино хугацааны амжилт бол эцэг эх , багш хүүхдүүд бидний ойлголцол дээр тогтсон амжилт байсан.”
Дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн нь хамгийн олон оролцогчтой болсон. Эдгээр хүүхдүүдийн амжилт Генисийн номд бичигдэх ажээ.
Соробон сампин, ой тогтоолтын Хөвсгөл ААШ тэмцээн энэ оны Арван хоёрдугаар сарын 22 нд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдана. Соробон сампин нь нийт 10 түвшинтэй. Хүүхдийн анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, төсөөлөн бодох чадварыг өндөр түвшинд хөгжүүлдэг.