1045
 
 

АЛСЫН ЗАЙНААС 600 ГАРУЙ ИРГЭНИЙГ ОНОШИЛЖЭЭ

1045

Монгол улсад хоол хүнс, байгаль  орчны хамааралтай арьсны өвчлөлүүд их байдаг. Арьс гэдэг нь гадаад орчны сөрөг нөлөөг хүлээж авдаг хамгийн эмзэг эрхтэн юм. Сөрөг өөрчлөлт хүний биед хамгийн түрүүнд арьсаар дамжиж илэрдэг байна.
2015 оноос Анагаах ухааны сургуулийн арьс судлалын тэнхим, Хүрээ ротари клуб хамтран интернетийн сүлжээгээр дамжуулан алсын зайнаас оношилгоо эмчилгээ хийх төсөл хэрэгжүүлж байна. Үүнд ухаалаг гар утас ашиглах аргачлалыг нэвтрүүлсэн.
Уг төсөл Хөвсгөл аймагт 2015 оноос хэрэгжсэн. Төслийн хүрээнд 15 сумын 600 гаруй арьсны өвчтэй хүнд нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө үзүүлжээ. 
Тус хамт олон Мөрөн хотод “Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” сургалт зөвлөгөөнийг энэ сард зохион байгууллаа. Сургалтад АЗДТГ, ЭМГ, Сумдын Засаг дарга нар оролцсон.
Энэ үеэр өмнөх жилүүдэд интернетийн сүлжээгүй байсан найман сумын эмч нарт гар утас хүлээлгэн өгч мэдээлэл аргазүйгээр ханган ажилласан байна.
Гэр бүлийн радиогийн олон нийтийн мэдээллийг сонссон сонсогч танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энхийг хүсье.