1045
 
 

БАЯНХОНГОРЫН ХҮҮХДҮҮД АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ НЭГДЛЭЭ

Баянхонгор аймгийн сайн дурын ажил хийдэг 300 хүүхэд нэг дор чууллаа. Тус чуулганд НҮБ-ын хүүхдийн сан, Монголын скаутын холбоо, Үүрэгтэй залуус ТББ-ын зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирж оролцлоо. Чуулга уулзалтаар сайн дурын ажилчдыг идэвхжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл түгээн тэдний санал хүсэлтийг сонсож хоорондоо туршлага судаллаа. 
Тус сургалтад хүрэлцэн ирсэн зочид, лектор нар хэрхэн сайн дурын ажилчид байх болоод өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай сонирхолтой лекц тавьж хүүхдүүдэд урам зориг өгсөн юм. Баянхонгор аймгийн сайн дурын ажилчид нэгдэн  “Хүүхэд бүрд цэвэр агаар” уриан дор агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. 
Энэ арга хэмжээнээс үүдэн арван жилийн сурагчдад болон, гэр хорооллын айл өрхүүдэд агаарын бохирдлыг бууруулах болоод, эрүүл мэндээ хамгаалах тухай мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна. 
Иймд агаарын бохирдлоос сэргийлэх болоод амьдралдаа хэрэгжүүлэх алхмуудыг Баянхонгор аймгийн сайн дурын ажилтан Б.Анугаас авсан зөвлөгөөг хүргэе.
“Манай сан дурын ажилчид нийт таван баг болж хуваагдаад Баянхонгор аймгийнхаа утааны эсрэг “Хүүхэд бүрд цэвэр агаар” уриан дор нэгдэн ажиллаж байна. Утааны эсрэг болоод иргэн та дараах зүйлсийг амьдралдаа хэвшил болгоорой гэж уриалж байна. Үүнд: 
•    Шүүлтүүртэй амны хаалт хэрэглэж хэвших
•    Хэт мэдрэг хүмүүс гадуур удаан хугацаагаар явахгүй байх
•    Хепа шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч ашиглах
•    Гэр болон албан тасалгаандаа ургамал тарих
•    Хаалга цонхны дулаан алдалтаас сэргийлэх
•    Стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх 
•    Сайжруулсан түлш ашиглах зэрэг зүйлсийг дадал хэвшил болгосноор та болон таны гэр бүл агаарын бохирдолтоос өөрсдийгөө бага ч болтугай хамгаалж чадах юм.”
Улс даа Утаагаараа биш
Ухаанаараа тэргүүлэхийн төлөө Баянхонгорчууд нэгдэхийг энэ цагтаа уриаллаа. 
1045