1045
 
 

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

Монгол Улсын Их Хурал шатрын спортыг ивээлдээ аван улсын хэмжээнд шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлсэн. Мөн  шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүрийн Нэгдүгээр сарын эхээр зохион байгуулдаг.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор тус аймгийн сумдад 2019 оны Арваннэгдүгээр сарын 23-24-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.  Мэдээ ирүүлсэн сумдын дүнгээр тооцвол эрэгтэй 317, эмэгтэй 98 шатарчин оюун ухаанаа уралдуулж өрсөлджээ.
Энэ сарын 24-25-ны өдөр сумдаас шалгарсан эрэгтэй гурав, эмэгтэй нэг шатарчин хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Энэхүү тэмцээн нь аймгийн ИТХ-аас “Аймгаараа шатарчин болох хөдөлгөөн” өрнүүлж оюуны спортыг дэмжин хөгжүүлэх бодлогыг гаргаж буй цаг үетэй давхцаж байгаагаараа онцлог байна.  Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд нийт 15 сумын 44 эрэгтэй, 14 эмэгтэй шатарчин өрсөлдөж аймгийн аваргаа шалгаруулж, урамшуулан, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын батламжийг олгох юм.
Энэхүү тэмцээнийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Шатрын холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран удирдамжийн дагуу тэмцээнийг зохион байгуулж, дээрх аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шатарчдыг 2020 оны Нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд төрийн ордонд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар бэлтгэж байна. 
1045