1045
 
 

ХРИСТМАС БАЯРЫГ НАЙРАЛ ДУУТАЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

1045

Арван хоёрдугаар сард Христийн мэндэлсний баярыг дэлхий даяар өргөн тэмдэглэдэг. Хэдийгээр Христийн төрсөн өдрийг баттай тогтоогоогүй ч христитгэлтэй хүмүүс 25-ны өдөр баярладаг уламжлалтай. Энэ баярын гол утга учир нь бусдад хариу нэхэлгүй өгч бас хайрлах юм. Энэ дэлхийд итгэл найдвар, баяр хөөр, амар тайван, хайрыг өгөхөөр Христ дэлхийд мэндэлсэн юм
Тэгвэл “Cornerstone Church of All Nations” буюу Олон Үндэстний  Суурь Чулуу Чуулган Христмас Кантата зохион байгуулж, Христийн мэндэлсний баярыг найрал дуутай, түүх хүүрнэлтэй тэмдэглэлээ. Олон Үндэстний  Суурь Чулуу Чуулган нь 2013 онд Улсын бүртгэлийн зөвшөөрлийн гэрчилгээ авч, түүнээс хойш албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

1045Тус чуулганы оффис менежер Машка хэлэхдээ “Цуглааны итгэгчдийн 80 хувь нь гадаадын 20 гаруй улсын иргэд байдаг. Бид энэ жил анх удаа Христмас Кантатаг концерт маягаар хийж, Христийн мэндэлсэн түүхийг найрал дуугаар хоолой салган дуулж, бүжиг, жүжгээр үзүүллээ. Хүн бүрт Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе!” гэлээ.
Энэхүү чуулганд ихэвчлэн Монголд ажиллаж амьдардаг гадаад хүмүүс хамрагддаг аж. Өөр өөр улсын хүмүүс өөрсдийн үндэстний хувцсыг өмсөж, улсынхаа онцлогийг илтгэсэн гарын хоолыг бэлдэн ирж, Библи уншиж Христийн мэндэлсний баярыг хамтдаа  тэмдэглэдэг. Мөн чуулганы гишүүнээс сэтгэгдлийг сонсоход “Сайн уу би Филифиннээс ирсэн. Энд өөр өөр улс үндэстний хүмүүсийн нэгэн итгэл үнэмшил дор цугласан байна. Кантана нь ганцаарчилсан болон хосолсон дуулалтай, жүжигтэй томоохон симфони найрал хөгжмийн тоглолт гэж хэлж болно.”
Ийнхүү 2019 оны Арван хоёрдугаар сарын 21-ний орой “Somang Plaza”-гийн нэг давхрын “Event Hall”-д Христ итгэлтэй хүмүүс чуулж, дуу хоолойгоороо Бурхан эзнээ алдаршууллаа.

1045