1045
 
 

“ҮЛГЭР АМИЛСАН МӨРӨӨДЛИЙН ШИНЭ ЖИЛ” ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харшийн сүлд модны наадам энэ жил “Үлгэр амилсан мөрөөдлийн шинэ жил” нэрийн дор зохион байгуулагдлаа. 2019 онд урлаг, сурлага, спортоороо манлайлсан манлайлагч таван  хүүхдийг шалгарууллаа. Тодруулбал Оюунлаг, манлайлагч, бүтээлч, тамирчин, авьяаслаг хүүхэд гэсэн номинацад тус тус шалгаруулсан юм. 
Харшийн сүлд модны наадам МУ-ын Гавьяат багш Б.Балжиннямын найруулгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхэд, хөгжүүлдэг дугуйлан секцийн авьяаслаг хүүхэд багачууд урлагийн тоглолтыг сонирхуулсан бөгөөд ирсэн хүүхэд бүр өвлийн өвгөн ааваас баярын бэлгийг гардан авлаа.