1045
 
 

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХЭД ТОДРОВ

Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо. Авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ үе тэнгийнхнийгээ манлайлсан 200 гаруй хүүхэд энэ шалгаруулалтад оролцсон байна. Тус шалгаруулалтын “Шилдэг бүтээлч хүүхэд”-ээр Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Сод” сургуулийн 7а ангийн сурагч Э.Ангараг шалгарсан юм. 
Э.Ангараг “Эхний зурагтай ороолтууд зарагдаж дууссан. Дараа дараагийн шинэ зургуудаа явуулсан, хэвлэлтэд өгсөн байгаа юм. Зураг зурах нь надад их гоё санагддаг” гэв.
Түүний хувьд инженерийн боловсролын шинэ үе шат болох STEM хөтөлбөр хэрэгжүүлэгч BRICKS 4 KIDZ компанийн нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Би бол инженер” лего бүтээлийн тэмцээнд “DINOSAUR” бүтээлээрээ гуравдугаар байр, эзэлж хүрэл медаль хүртэж байв. Мөн “Гэгээн морьд”, “Өвлийн тэнгис” уран зургууд нь Швейцарь улсад танилцуулагдсан. Ийнхүү Итали технологиор дээд зэргийн чанартай бүтээгддэг SODGEREL CASHMERE-ийн ороолтын шинэ загваруудад зураг нь хэвлэгдсэн юм.