1045
 
 

ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ УЛИРАЛ ТУТАМД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

1045

2019 онд МУЗГ-аас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” НЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд Налайх дүүрэгтээ мөн иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө уриа дэвшүүлж ажиллаа. 
Энэ тухай мэдээллийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодруулахад “Хамгийн гол нь иргэдийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулах, иргэдийнхээ санал санаачилгыг сонсож ажил хэрэг болгох дээр илүү түлхүү зорин ажилласан. Өнгөрсөн 2019 онд нийт дөрвөн удаа зохион байгуулсан. Гэхдээ засаг даргын явуулын өрөө зөвхөн хороон дээр байрлаж иргэддээ уулзах биш автобусанд буюу нийтийн тээвэрт ажилласан, алслагдсан цэгүүдэд очиж ажилласан, малчны хотонд ажилласан мөн төрийн үйлчилгээ шаардлагатай байгаа айл өрхийн гэрээр орж хороо, гудамж, талбай гээд маш олон газраар явуулсан” гэв.
Мөн түүнчлэн тус арга хэмжээнд зориулан Налайх дүүргийн авьяаслаг сурагчдын тоглолт болжээ.