1045
 
 

АХМАДЫН ӨРГӨӨГ БҮРЭН АШИГЛАЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум нь 2019 оны намар шинэ “Ахмадын өргөө”–тэй болсон. Энэ байр нь аймаг, орон нутгийн удирдлагын дэмжлэгтэйгээр нэгдсэн халаалтад холбогдсон хоёр давхар тохилог байр ашиглалтад оруулсан. Ахмадын өргөө нь ашиглалтад орсноор Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран тоног төхөөрөмж нийлүүлэн чийрэгжүүлэх танхимыг гаргажээ. 
Үүнд одоогийн байдлаар өглөө эрт ирж хамтдаа дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагддаг 50 гаруй ахмад  байна. Сумын эрүүл мэндийн төвөөс өдөр бүр өглөөний цагаар сувилагч ажиллаж ахмадуудын биеийн байдалд үзлэг хийж эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг. Ахмадуудын хүсэлтээр төрөл бүрийн сургалт зохион байгуулж өргөөг бүрэн ашиглах эрхийг олгожээ. Ахмадууд орой бүр заавал сурах 10 гаруй бүжгийг бие биендээ зааж өгч бүжиглэн тэмцээн уралдаанд оролцож ажээ. Энэ нь тэдний хөгжлийг дэмжих эрүүл мэндэд нь анхаарах онцгой нөлөө үзүүлж буй тухай ахмадууд сэтгэгдлээсээ хуваалцсаар байна.