1045
 
 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН XIX ХУРАЛДААН БОЛЛОО

1045

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн XIX хуралдаан 55 хувийн ирцтэй эхэлж, хурлын нарийн бичгийн даргаар төлөөлөгч М.Мөнхбат сонгогдов. Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг авч  хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдийн зүгээс энэ онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай, аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэлийн тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. 
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж төлөөлөгч Д.Энхболд, Г.Батжаргал нар саналаа илэрхийлж Гурванбулаг, Баянговь сумдын зарим нэг барилгыг акталж өгөх саналыг төлөөлөгчдөд гаргалаа. Мөн төлөөлөгч Г.Батжаргалын саналаар шинээр баригдсан хоёр бичил дулааны станцыг менежментийн хувьчлалаар хувьчлах санал оруулсан нь дэмжигдсэн юм.