1045
 
 

ДЭМ ДЭМЭНДЭЭ АЯН ӨРНӨЖ БАЙНА

1045

Ардчилсан намын  Баянхонгор сумын хорооноос хэрэгжүүлж буй “Дэм дэмдээ” аяны хүрээнд “Нүүрс” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны тухайд энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Баянхонгор сумын 10 багийн 1000 өрхөд айл тус бүрт 1 тн нүүрс өгч байгаа юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ардчилсан намын үндэсний бодлогын  хорооны гишүүн Д.Ганбат,  П.Нүрзэд, А.Адъяасүрэн нарын дэмжлэгтэйгээр айл өрхөд дулаан нэмлээ. 
Энэ талаар  Баянхонгор сумын намын хорооны нарийн бичиг Ч.Мөнхзаяа хэлэхдээ “Бид дэм дэмдээ аяны хүрээнд нүүрс хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өмнөх жилд  Баянхонгор сумын хэмжээнд 1000 айл өрхөд нүүрс түгээсэн, Энэ жил мөн адил 1000 айлд нүүрсээ өгч байна. Ингэхдээ өрх толгойлсон эмэгтэй болон амьжиргааны түвшин доогуур айл өрхийг сонгосон.”
гэв.
Идэр ес тачигнасан энэ өдрүүдэд итгэл сэтгэлийн гал нэмж, өрхийн дулааны хэрэгцээг хангаж өгсөнд иргэд талархалтай байлаа.