1045
 
 

ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮД ЯПОНЫ АХЛАХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛЛОО

1045

Далай ван сургууль нь 2001 онд “Далай ван” коллеж гэсэн нэртэй анх удаа дээд боловсрол олгохоор байгуулагджээ. Тухайн үед гурван мэргэжлээр бакалаврын боловсрол олгосон. Үүнээс хойш 14 мэргэжлээр хоёр мянга гаруй хүмүүсийг бакалавр болон магиитрийн боловсрол эзэмшүүлжээ. Мөн 2020 оноос "Далай Ван" дээд сургууль Япон улсын Ёшимочи академийн Янагигаүри сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. 
Энэ талаар Далай Ван дээд сургуулийн сургалтын албаны дарга У.Цэцэгдэмбэрэл хэлэхдээ 2019-2020 оны хичээлийн жилээс эхлээд тус сургууль нь гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилго тавьсан. Зорилгынхоо хүрээнд Япон улсын Янагигаүри ахлах сургуультай хамран ажиллах гэрээ байгуулав. Тус гэрээнд нэгдсэнээр Японы сургалт менежментийг судлах нэвтрүүлэх, мөн сургалт солилцоо хөтөлбөр багш солилцоо хөтөлбөрийг нэвтрүүлэх олон талын ач холбогдолтой. Үүнтэй холбоотой Аймгийн бусад ахлах сургуулийн сурагчид “Далай Ван” сургуулийн ахлах сургуульд сурснаар Япон улсын ахлах сургуульд суралцах бололцоо бүрдэж байгаа юм. 
Мөн Япон болон Монголын улсын засгийн газрын хооронд хэрэгжүүлж байгаа Япон улсад ажилчин дадлагажуулах хөтөлбөрийн хүрээнд тус сургууль нь Улаанбаатар хотын Мирай сургалтын төвтэй хамтран Япон хэлний анхан шатны сургалтыг Хөвсгөл Аймгийнхаа залуучуудад зориулан явуулж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд багш-сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэн харилцан туршлага солилцохоос гадна Хөвсгөл аймгийн сурагчид Японы ахлах сургуульд суралцах боломж нээгдэж байгаа аж. Ахлах сургуульд суралцах сонирхолтой хүүхдүүдэд эхний ээлжид япон хэлийг орон нутагт нь зааж ирэх Дөрөвдүгээр сараас сурагчид Японыг зорих гэнэ. Түүнчлэн орон нутгаасаа Японы ахлах болон их, дээд сургуульд суралцаж япон хэлийг орчинд нь мэргэжлийн багш нараар заалган судалж орон орны залуустай танилцан нөхөрлөх өргөн боломжийг Далай ван сургууль нээж өгөх зорилгоор хамтын ажиллагааг өрнүүлж байна гэдгийг хэлж байлаа.