1045
 
 

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ НЭМЭГДЛЭЭ

1045

Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсээр өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн 15,2 хувь нь томуугаар өвчилсөн гэж оношлогджээ. Томуугүйн өвчлөлийн зонхилох нь орон нутагт буюу суманд байна. Хамгийн их өвчлөлтэй байгаа Цэцэрлэг, Улаан-Уул, Тариалан гэсэн гурван суманд аймгийн Эрүүл мэндийн газраас хязгаарлалтын арга хэмжээг авчээ. 
Тухайлбал Цэцэрлэг суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа болон олон нийтийн үйл ажиллагааг түр зогсоосон бол Тариалан, Улаан-Уул суманд цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хоригложээ. Мөрөн суманд томуу дэгдэлт нэмэгдэж байгаа боловч хэвтэн эмчлүүлэгч хэвийн байна. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 50 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч  явахгүй, илчлэг дулаан хоол унд өгөх, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэж байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.