1045
 
 

ХИЙХГҮЙ ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ ХИЙХ

Бид бүгд л “To do-list”  буюу хийх зүйлсийн жагсаалт гаргадаг. Нэгэн судалгаанд хүмүүс хийх ёстой зүйлсийн жагсаалтынхаа 40 гаруй хувийг огт биелүүлж чаддаггүй болохыг харуулжээ.  
Тэгвэл биднийг бүтээлч байлгахад туслах өөр нэг жагсаалт нь “Not to do-list” буюу  хийхгүй зүйлсийн жагсаалт юм. Маш олон амжилттай хүн, тэрбумтнууд яг ийм жагсаалтыг ашигладаг байна. Тэднээс “Юу таныг бүтээлч байлгадаг вэ?” гэхэд нэгэн ч нь “To do list” гэж хариулахгүй.
Яагаад? Юу хийхгүй гэдгээ тодорхой мэдэж байх үед бидний эрч хүч зөвхөн хүссэн зүйлээ хийхэд зарцуулагддаг. Нэг ёсондоо таны юу хийхгүй нь юу хийхийг чинь тодорхойлдог. Ердөө л ийм энгийн. Тиймээс та өнөөдрөөс эхлэн түр зуурын зорилго биелүүлэх, ач холбогдолгүй бүх зүйлд үгүй гэж хэлээрэй.
Твиттерийг үүсгэн байгуулагч Жак Дорсей өглөө бүр “хийхгүй” зүйлийн жагсаалт гаргадаг ажээ. Тэрээр “Өглөө бүр би өдрийн зорилтоо бичихийн хажуугаар хийхгүй зүйлсээ давхар бичдэг. Энэ нь надад зүгээр л календарь харахаас илүү стратегитай хүчин чармайлтад анхаарахад тусалдаг.” гэсэн. Түүний жагсаалтад “өнөөдөр архи уухгүй” гэдэг хэсэг ч бий. 
2020 онд үнэхээр өөрийн зорилгод хүрмээр байвал энэ жагсаалтыг заавал гаргаарай. Тухайлбал “Бүх зүйлийг амжуулах гэж хичээх”-ээ болих. Үүнийг жишээгээр авч үзье. Та 80/20-ийн дүрэм гэж сонсож байсан уу? 1906 онд Италийн эдийн засагч Вильфредо Парето өөрийн эх оронд бий болсон эрх мэдлийн тэгш бус хуваарилалтыг тайлбарлахын тулд математикийн томьёо 80/20-ийн боловсруулжээ. Энгийнээр хэлбэл таны гүйцэтгэж буй ямар ч ажил таны гүйцэтгэж буй 20% нь үр дүнгийн 80%-г авчрах боломжтой гэсэн үг.  Уг 20%-д таны бүтээмж, цаг, арга барил багтана. Тэрхүү нөөц боломжоо ухаалаг ашигласнаар 80%-ийн үр дүнг авч ирдэг аж.
Мөн “Тодорхой зорилгогүй байх”-аа зогсоо. Таны энэ сарын зорилт юу вэ? Тэгвэл энэ жилийн зорилт чинь юу вэ? Түүний дараагийнх нь юу вэ? Хэрэв та эдгээр асуултад хариулж чадаж байвал сайн хэрэг. Хэрэв үгүй бол та энэ зүйлд их цаг зарцуулаарай. Энэ сард хоёр ном уншина гэдгээ мэдэж байвал унших нь тодорхой биз дээ? Тодорхой зорилготой байснаа түүндээ хэрхэн хүрэх алхмаа тодорхойлж чадна.