1045
 
 

МОНГОЛ УЛСЫН ОНЦЛОХ ХҮҮХЭД БАЯНХОНГОР АЙМГААС ТОДОРЛОО

1045

Баянхонгор аймаг 2019-2020 оныг хүүхдэд ээлтэй жил болгон зарласан билээ. Үүний хүрээнд Баянхонгор аймгийн сурагчид дундаас Техник сэтгэлгээ, шинэ санаачилга, сурлагын амжилт, урлаг уран бүтээл, биеийн тамир спорт, эх орны түүх соёл, өв уламжлал, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын чиглэлээр явуулсан үйл ажиллагааны үр дүн болон багийн амжилт үзүүлсэн байдлаар нь есөн төрлөөр шалгаруулалт явуулсан байна.
Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын номинацад Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч С.Гантуяа оны онцлох хүүхдээр тодорч Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шагналаа гардаж авлаа. МУ-ын оны онцлох хүүхэд болсон С.Гантуяагаагийн сэтгэгдлийг сонсогч танд хүргэе.
“Би 2019 оны Арван хоёрдугаар сарын 26-нд Монгол улсын “Хүүхдийн өөрөө удирдах номинацад Оны шилдэг хүүхэд”-ээр тодорсон. Үе тэнгийнхэндээ зориулан Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг түүчээлэн, Монгол улсаа хөгжүүлэхийг уриалсан.” гэв.
Нийт хонгорчуудынхаа нэрийн өмнөөс С.Гантуяадаа дахин  халуун баяр хүргэе.