1045
 
 

ЭРДЭНЭТЧҮҮД 2019 ОНЫГ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ҮДЛЭЭ

Монгол Улсын төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн чадавх, өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн индексээрээ ямагт тэргүүлдэг  Орхон аймаг, Эрдэнэт хотод улиран одож буй 2019 онд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, зам харилцаа зэрэг нийгмийн бүхий л салбарт өрнөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бодлого, шийдвэр хэрэгжсэн жил байлаа. 
Энэ талаар Эрдэнэт хотын захирагч, Орхон аймгийн засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Улиран одож буй 2019 он Эрдэнэт хотын иргэн та бид хамтдаа улс орныхоо хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хоёр их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймгийн төсөвт 100 орчим тэр бум төгрөгийн орлого төвлөрүүлж, 2600 гаруй ажлын байр бий болгож, Монгол улсад анх удаагаа эко будаг үйлдвэрлэн, өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн индексээрээ улсдаа дахин тэргүүлсэн бахдам амжилт үзүүллээ. 2019 оны Арван нэгдүгээр сарын 14ны өдөр УИХ чуулганаар Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсны дагуу манай аймаг улсын зэрэглэлтэй хот болох шийдвэр гарсанд Эрдэнэтчүүд бид бүхэн баяртай байна.  Та бид 20-р зууны бахархал болсон Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа олон зүйлийг бүтээж, санаачилж, шийдвэрлэн ажиллаа. Эрүүл Монгол хүн та үндэсний баялаг бол эрүүл эрдэнэт хүн та Эрдэнэтийн бахархал юм.” гэлээ.
Улсын Их хурлын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Орхон аймаг  улсын зэрэглэлтэй хот болох  шийдвэр гарч, Хүний хөгжилд чиглэсэн бодлого, хөтөлбөрийнхөө үр дүнд 2017, 2018 онд Улсын тэргүүний аймгаар шалгарсан амжилт, бүтээлээр дүүрэн жил байлаа.