1045
 
 

ДУРЛАЛ, МАНЛАЙЛАЛ ХОЁРТ АДИЛ ЗҮЙЛ БИЙ

 

-    Та эхнэртээ хайртай юу?
-    Тийм ээ.
-    Тэгвэл нотол. Юугаар хэмжих юм? Илүү тодорхой болгохын тулд надад тоо хэл. Та анх уулзаад л түүнд хайртай болоогүй шүү дээ. Харин одоо түүнд хайртай биз? Яг хайр үүссэн өдрийг надад хэл дээ? Энэ хариулахад боломжгүй асуулт. Гэхдээ тийм зүйл огт байдаггүй гэсэн үг биш. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үүнийг нотлоход улам хялбар болдог.
Манлайлал үүнтэй яг адилхан. Энэ бол хувьсах үйл явц. Жишээ нь та нэг өдөр дасгал хийгээд орой нь толинд өөрийгөө харлаа гэж бодъё. Ямар ч өөрчлөлт байхгүй шүү дээ. Дараагийн өдөр дахин явж дасгал хийлээ. Гэртээ ирээд толинд хар. Ямар ч үр дүн байхгүй. Гэхдээ та тэр зүйлийг тасралтгүй хийсээр байвал хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч галбиртай болно гэдгийг би мэдэж байна.
Энэ яг л харилцаа шиг.
Та түүний төрсөн өдрийг нь саналаа гээд эсвэл Валентинаар цэцэг авч өглөө гээд тэр эмэгтэй танд дурлахгүй.
Харин би шалтгааныг нь хэлж өгөх үү?
Өглөө сэрээд утсаа шалгахаасаа өмнө “Өглөөний мэнд” гэж түүн рүү бичсэн учраас тэр танд дурласан. Хөргөгчөөс өөртөө ус авах гэж явахдаа асуух ч үгүй түүнд ус хийж өгсөнд тэр чамайг хайрласан байхгүй юу.
Өнөөдөр ажил тань бүтэмжтэй байсан ч түүний хувьд хэцүүхэн өдөр өнгөрөхөд “Байз даа, би эхлээд өөрийнхөө тухай яриадахъя” гэхийн оронд өмнө нь суугаад өөрийнхөө гайхалтай өдрийн тухай биш түүний муухай өдрийнх нь талаар сонссон учраас тэр танд дурласан.
Энэ түүний танд дурласан жинхэнэ шалтгаан.
Таны яг хэзээ, юу хийсэн гэдэг нь ч сонин биш. Харин олон удаагийн жижиг үйлдлийн нэгдэл.
ЭНЭ МАНЛАЙЛАЛТАЙ АДИЛХАН.
Ганц нэг удаагийн тохиолдол биш.
“Яг ингэж хэлбэл хүмүүс чамд итгэнэ” гэсэн юм огт байхгүй. Мөн адил давтамжтай маш олон жижиг зүйлийн НИЙЛБЭР юм.
Яг л өглөө бүр хэн нэгэнд “Сайхан амарсан уу?” гэж хэлэх шиг.
Миний найз Жорж манлайллыг нэг зүйлээр шалгаж болно гэж хэлсэн. Би ч тэр үгэнд нь их дуртай. “Хэрэв чи хэн нэгнээс өнөөдөр ямархуу байв даа гэж асуухдаа чин сэтгэлээсээ хариултыг сонсвол САЙН УДИРДАГЧ” гэсэн юм. Нэгэнт хүнээс асуулт асуувал хариултыг нь заавал зогсож байгаад сонсох хэрэгтэй.
Иймэрхүү жижиг зүйлийг дахин дахин дахин дахин үйлдэх юм бол хүмүүс Би ажилдаа ХАЙРТАЙ гэж хэлдэг болно. Зүгээр л дуртай гэх биш.
Нэг ёсондоо эргэн тойрон чинь чамайг хайрладаг, анхаардаг хүмүүсээр дүүрнэ. Яг ийм харилцаа үүсэхэд удирдагч хүн зөв зүйлийн төлөө зогсох эр зоригтой болдог.

Эх сурвалж: Энд дарж үзнэ үү.