1045
 
 

“ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ-37” НААДМЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан эхний томоохон ажил бол “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ-37”  яруу найргийн наадам юм. Энэ удаагийн наадам нь Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутагт, түүний нутгийн нэрээр болж байгаагаар онцлогтой. 

Энэ талаар дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн ярихдаа “2020 онд Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа орсон. Бид бүхний хамгийн түрүүнд хийж байгаа ажил “Уран үгсийн чуулган”, “Болор цомын наадам” байна. Тус наадмыг бид 30 жилийн ойгоор зохион байгуулахаар ярьж байсан бол түүнээс хойш арван жилийн дараа буюу 40 жилийн ойгоор зохион байгуулж байна. Ач холбогдлын тухайд Их зохиолчийн төрсөн нутаг, өлгий нутаг гэдгээрээ “Болор цом” наадмыг дүүрэгтээ анх удаа зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд ЕБС-ын сурагчдын дунд номын санг нээж ажиллуулж байна. Тэр ч утгаараа Гүн Галуутай цогцолбор сургуулийг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон. Жил бүр “Оюунлаг хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд дүүрэгтээ “Уран уншигч” хүүхэд, эссэ зохион бичлэгийн уралдааныг үе шаттай зохион байгуулна.

1045
"ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ-37" наадмын сүүлчийн шатанд 27 найрагч шалгарсан бөгөөд айргийн тавд Т.Баянсан, О Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Энхжаргал, Б.Жамбалдорж нар шалгарсан. Наадмын тэргүүн байрт яруу найрагч Б.Жамбалдорж шалгарч, "Болор цом"-ын эзэн боллоо. Дэд байрт Б.Энхжаргал, гутгаар байр Т.Баянсан, Тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тус тус шалгарсан юм. 
Ташрамд дурдахад  Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг "Болор цом" наадам анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилгаар 1983 оны Арванхоёрдугаар сард болж байсан түүхтэй.