1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРЭГ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГОД БЭЛДЭЖ БАЙНА

Монгол улс 1918 оноос эхлэн хүн амаа тоолж бүртгээд ирсэн 100 жилийн түүхтэй юм. 10 жилд нэг удаа болдог тооллого нь нэг сарын наймнаас еснийг шилжих шөнийн тэг тэг цагаас эхлэх гэж байна. 

1045

Энэ тухай мэдээллийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын статистикийн хэлтэсийн дарга Д.Алтанцэцээс тодруулахад“2020 оны тооллогын онцлог нь бие даасан хуулийн хүрээнд уламжлалт болон бүртгэлийн аргаар тоолж байгаа. Мөн газар зүйн мэдээллийн систем буюу интернетээр гадаадад амьдарч байгаа иргэдээ тоолж байгаагаар давуу талтай. Өнөөдөр 2020 оны Нэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд тооллого шалгагчийн сургалт явагдаж байна. Дүүргийн хэмжээнд 14 тоологч гурван шалгагч ажиллана. Энэ тооллого одоо арван хувьд тоолохоор болсон ба тооллого нь 2020 оны Нэгдүгээр сарын 15-ны өдөр дуусна” хэмээв.

Мөн түүнчлэн Налайх дүүргийн хэмжээнд тооллогод зориулж 14 тоологч гурван шалгагчийг бэлтгэх сургалт явуулсан байна.