1045
 
 

ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Булган аймагт 2020 оноос эхлэн хувь хүний орлогын албан татвартай холбоотой захиргааны хэм хэмжээ тогтоосон акт мөрдөхөөр боллоо. Тус аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч иргэний сар бүрийн төлөх татварын хувь хэмжээг аймгийн ИТХ-аас тогтоосон. Уг шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн яам хянан үзэж захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ. Татварын хувь хэмжээг Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан хязгаарын доод хэмжээгээр төлөхөөр тогтоожээ.

Зургийг: unread.today
 
Энэ талаарх мэдээллийг Булган аймгийн татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэнгээс тодруулахад “Бичил худалдаа эрхлэгч нэг, хот хоорондын болон хот доторх зорчигч тээврийн үйлчилгээ, 1-5 тоннын даацтай тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчид таван хувиар татвар төлөхөөр боллоо. Харин таваас дээш тоннын даацтай тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг иргэнд 10 хувиар татвар ногдуулах юм. Татварын хувь хэмжээг өөрчилснөөр иргэд ажил үйлчилгээ явуулсан үедээ татвар төлөх бөгөөд энэ жил бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч иргэний татварын орлогоор нийтдээ 20-30 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.