1045
 
 

300 ӨСВӨРИЙН САЙН ДУРЫН АЖИЛТАН БЭЛДЭВ

Баянхонгорын  гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 300 өсвөрийн хүүхдийг сайн дурын ажилтнаар  бэлдсэн. Тэднээр дамжуулан утаанаас өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах, утааны хор уршгийн талаарх  мэдээллийг иргэдэд түгээх зорилготой юм.  Баянхонгор аймгийн ЕБС, политехникийн коллежийн сурагчид болон оюутан залуус сайн дурын ажилтнаар бэлтгэгджээ. Сайн дурынхны хийж буй ажлууд иргэдээс өндөр үнэлгээ авч байгаа аж. 
Мэдээллийг дамжуулах “Оролцоод хөгжье” клуб арван баг болон ажиллаж байна. Сайн дурын ажилд бүртгүүлэхээр ирэх иргэдийн дийлэнх хувийг хөгшид болон өөрийнхөн байдаг аж. Сайн дурынхныг авч ажиллуулах байгууллага хүсэлтээ ирүүлэн гэрээгээ хийн хамтран ажиллах боломжтой байдгийг хэлж байлаа. Сайн дурын ажилтнууд мэдээллээ айлаар зочлох болон өөрсдийн цахим хуудсанд байршуулах зэрэг цаг үеийн холбогдолтой мэдээллийг дамжуулан ажиллах гэнэ.

1045

Энэ талаар Баянхонгор Гэр бүл  хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Х.Балжмаа хэлэхдээ “Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 300 өсвөрийн сайн дурынхныг сургалтад хамруулан, батламж гардуулсан. Эдгээр сайн дурынхан утааны эсрэг бүх талын мэдээллийг иргэдэд дамжуулах үүрэгтэй. Утаа маш хортой гэдгийг хүн бүр мэдэх ч хариу арга хэмжээ авах талаар мэдлэг дутмаг байна.” гэв.

Мөн сайн дурын ажил хийх сонирхолтой иргэд сайн дурын ажилтнаар бүртгүүлэн, бэлтгэгдэн, ажилд холбон зуучлуулах боломжтой. Түүнчлэн сайн дурын ажил хийсэн батламж гардан авах юм. Тэрхүү батламж нь олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад хэрэг болдог.