1045
 
 

СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАЛАА

Өнгөрсөн оны Арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдсэн.  Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын захирамж гарч сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор зогсоосон. Өрхийн эрүүл мэндийн эмч нар Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт уртасгасан цагаар ажиллаж, хэвтэн эмчлүүлэгчдийн болон амбулаториор үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх тал дээр ЭМГ-аас нэлээд олон арга хэмжээг авч ажиллаж байна. 

1045

2020 оны Нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчин 19.1 хувь, Баянхонгор сумын хэмжээнд 17.5 хувьтай буурсан үзүүлэлттэй ч бусад сумдаас ирүүлж буй мэдээ дэгдэлт хэлбэрээр тархалттай байгааг мэдээлж байна.   Иймд эрүүл мэндийн байгууллагаас байдлыг тандаж тодорхойлсноор сурагчдын амралтыг сунгахаар боллоо.  Дээрх шийдвэрийг аймгийн онцгой комиссын хуралдаанаас гаргаж энэ хугацаанд сургууль цэцэрлэгийн орчинд давтлага секц, дугуйлан хичээллүүлэхгүй, PC  тоглоомын газруудыг ажиллуулахгүй байхаар тогтов.