1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТООЛЛОГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлсэн. 2020 оны тооллого нь бүртгэлд суурилсан хийгээд уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаар онцлогтой. Уламжлалт аргаар мэдээлэл цуглуулах ажил энэ сарын 9-15-ны өдрүүдэд явагдах юм. Энэхүү аргаар мэдээлэл цуглуулахаар нийслэлийн хэмжээнд 500 гаруй тоологч, 128 шалгагч ажиллаж байна.

1045
Налайх дүүргийн нийт иргэдийн 10 хувьд сонгогдсон өрх, иргэнээс мэдээлэл цуглуулахаар нийт 14 тоологч, гурван шалгагч, мөн найман хорооны ТҮР товчоонд, дүүргийн ТҮР товчоо болон дүүргийн Тооллогын комиссын нийт бүрэлдэхүүн тооллогын ажлыг амжилттай эхлүүллээ.