1045
 
 

“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Багануур дүүргийн гуравдугаар хороонд хэрэгжиж буй “Гамшигт тэсвэртэй хот-2” төслийн хүрээнд сургагч багш нар сургалтыг зохион байгууллаа. Энэ удаа тус хорооны ажлын алба, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-ын орон нутгийн хөтөлбөр хамтран 50 орчим иргэнд “Бэлэн бай” сургалтыг хийлээ. Сургалтаар гал түймэр, газар хөдлөлт, цас ба зуд, түлэгдэлт, хөлдөлт, анхан шатны тусламж сэдвүүдийг судалсан юм. “Бэлэн бай” сургалтыг сургагч багш нар амжилттай зохион байгууллаа.