1045
 
 

ГҮН ГАЛУУТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Тус сургууль нь спортын нэг заалтай байсан. Бага ангийн сурагчид биеийн тамирын хичээл ороход бэрхшээлтэй байсан юм. Харин шинэ спорт заал ашиглалтад орсноор сурагчид спортоор хичээллэх орчин ийнхүү бүрдлээ.

Сонсогч танд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос тодруулснаа хүргэе.
"Гүн Галуутай Цогцолбор сургуулийн спорт заалны нээлтийн арга хэмжээнд оролцлоо. 2016 онд УИХ-д нэр дэвшиж байхад нэгдүгээр хорооны иргэд гурван зүйл хүссэн. Дүүргийн удирдлагууд, ЕБС-ын багш, эцэг эхчүүд Гүн Галуутай цогцолбор сургуулийн заалны асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байсан юм. Хоёрдугаарт сургуулийн гал тогоог засварлаж өгөх гэсэн асуудал байсан. Ямар ч байсан өнөөдөр дээрх хоёр ажил хоёулаа хийгдсэн байна. Сэтгэл их хангалуун байна" гэлээ.

1045