1045
 
 

 “МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН” УЛСЫН УРАЛДААНД АЙМГИЙН  БАГШ, СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Үндэсний бичгээ дээдлэх зорилгоор “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг. “Монголын сайхан бичигтэн 2019” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Монголын Уран зургийн галерейд энэ сарын 7-нд зохион байгуулагдсан. 
Тус уралдаанд Хөвсгөл аймаг хамгийн олон бүтээлээр оролцсон. Анги хамт олны бүтээл болон ганцаарчилсан төрлөөр нийт 3600 орчим бүтээл ирснээс хамгийн шилдэг гэсэн 1000 орчим бүтээлийг шалгаруулж улсын уралдаанд илгээсэн.  

1045
Уг уралдааны хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын цэцэрлэгийн сурагч, таван настай Ү.Эмүжин байв. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12-р ангийн сурагч Н.Батчимэг МУИС-д дөрвөн жил Засгийн газрын 100%  тэтгэлгээр суралцах эрхийн бичиг хүртжээ.
Уралдааны долоон төрлийн ангиллаас: 
    12 дугаар ангийн сурагчдын ангилал: Тэргүүн байр 
    Мэргэжлийн багш нарын ангилал: Тэргүүн байр, Гутгаар байр
    Бичвэрийн бус бүтээлийн ангилал: Тэргүүн байр , Дэд байр, Гутгаар байр
    Сурагчдын ангилал: Тэргүүн байр,Тусгай байр
    Анги нийтийн ангилал: Дэд байр, Гутгаар байр
Нэрэмжит шагналаас:
    УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалангийн нэрэмжит шагнал
    Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагна
    СТА Р.Анхнямын нэрэмжит шагнал зэрэг 150 орчим бүтээл шагналт байр эзэлжээ.

Энэ тухай мэдээллийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын монгол хэл бичиг, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг хэлэхдээ “Энэ жилийн улсын уралдааны онцлог нь Хөвсгөл аймгаас 3000 гаруй багш сурагч, төрийн албан хаагч, иргэд оролцсоноороо онцлог боллоо. Өнгөрсөн жил 2000 гаруй багш сурагч оролцож 10 гаруй байр шагналын эзэд болж байсан. Энэ жилийн улсын уралдааны долоон ангиллын таван ангилалд байр эзэлж үүнээс дөрөвт нь тэргүүн байрыг хүртсэн амжилтаар уралдаан өндөрлөлөө. Уралдаанд Хөвсгөл аймаг 2002 оноос эхлэн олон жил 12-р ангийн ангилал, бусад ангилалд амжилттай оролцож байсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул ахмад багш Сайнтогтох  өнгөрсөн жил дэд байр эзэлж байсан бол энэ жил “Монгол хаадын алтан ургийн бичиг” гэсэн судалгааны бүтээлээр тэргүүн байр эзэлсэн. Бид ангилал бүрдээ өмнөх амжилтаа ахиулсан. Энэ нь 3600 орчим бүтээл хийсэн багш сурагчид, оролцогчдын хичээл зүтгэлийн үр шим юм." хэмээв:

  Хөвсгөл аймгийн “Эх хэл, бичиг” хөтөлбөрийн хэрэгжилт, монгол хэл бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа, үр дүн, амжилтыг үндэслэн Хөвсгөл аймгийг МУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Үндэсний бичгээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг” –аар өргөмжилжээ.