1045
 
 

ТАНЫ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ” НОМЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖЭЭ

Монгол Улсын Ардчилсан шинэ “Үндсэн хууль” 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан билээ. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн. Үндсэн хуулиар иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулсан.  

1045
Энэ түүхэн өдрийг угтан Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас уншигч, үйлчлүүлэгчид дээ зориулан “Таны эрх  зүйн мэдлэгт” номын үзэсгэлэн гаргажээ. Тус үзэсгэлэнд иргэд өөрт тулгарсан асуудлаа хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хэрхэн шийдвэрлэхэд туслах эрх зүйн мэдлэг, боловсрол олгоход чиглэгдсэн ном товхимлууд дэлгэжээ.
Энэ үеэр сонирхсон хууль, тогтоол, дүрэм журмыг харах боломжтой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны бүх дугаарыг олны хүртээл болгож байна.