1045
 
 

ТЭМЭЭЧДИЙН БАЯР БОЛНО

Баянхонгор аймагт жил бүр хийгдэж ирсэн тэмээчдийн баяр 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд “Тэмээ тэнгэрийн амьтан” нэршилтэйгээр Баянхонгор аймгийн Богд суманд 2020 оны Нэгдүгээр сарын 25-26 ны өдрүүдэд зохиогдох юм. Уг улсын зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд,Завхан, аймгуудын тэмээчид мөн хүрэлцэн ирж оролцоно.

1045
Өвлийн наадмыг Говийн сэргэлт сан ТББ, Бодио кашмер, Ногоон алт ТББ, Богд сумын тэмээчдийн холбоо хамтран зохион байгуулагч болон ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан аймаг сумуудын тэмээчид туршлага солилцох, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Баянхонгор аймгийн Засаг дарга болон сумуудын дарга нар ч мөн энэ улсын зөвлөгөөнд албан ёсоор оролцохоо мэдэгдсэн. Тэмээчдийн зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаа Баянхонгор аймгийн "Хөгжимт драмын театрт" болж, Улаанбаатараас ирсэн уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор тус арга хэмжээ өндөрлөх аж.