1045
 
 

БИД ХОНГОР НУТГИЙН МЕНЕЖЕР АЯН ЭХЭЛЛЭЭ

Хонгор сайхан нутагтныхаа ховор ан амьтан, хосгүй үнэт түүх, уламжлал, соёл, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаа сурталчлан таниулах зорилгоор “Бид Хонгор нутгийн менежерүүд” аян зохион байгуулагдаж байна.  Энэ аян нь хувь хүн нэг бүр өөрийн гараар Баянхонгор аймагтаа сурталчлах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж улмаар Баянхонгор аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх  зорилготой юм. Аяны хүрээнд Баянхонгорт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд болоод хувь хүн бүрд зориулсан удирдамж хүргүүлэн ажиллаж байна.

1045
Аянд Баянхонгор аймгийн авто тээвэр, Хөгжимт драмын театр, болоод Баянхонгор хот тохижилт үйлчилгээний газрууд нэгдээд байгаа аж. Аянд нэгдсэн Баянхонгор аймгийн ХДТ нь 58 гишүүд нэгдсэн бөгөөд Хонгор нутгийнхаа оюуны өмчийг баталгаажуулах зорилгоор найрал дуу, драм, чулуун царгил хөгжим гэх мэт үзүүлбэрүүдээр хэд хэдэн удаа тоглолт хийсэн. Мөн үргэлжлүүлэн нэгдэж ажиллахаа мэдэгдэн 2020 ондоо хийх ажлаа төлөвлөөд байгаа аж. 
Баянхонгор аймгийн “Хот тохижилт” үйлчилгээний төвийн бичиг хэргийн ажилтан Л.Сайнжаргал тус аяны хүрээнд хийгдэх ажлуудын талаар хэлэхдээ “Энэ аяны хүрээнд манай байгууллага өөрсдийн хийдэг зүйлсээ улам илүү чадваржуулах зорилго тавьсан. Бид аймагтүйл ажиллагаагаа явуулдаг паркуудыг хариуцан ажилладаг. Тиймээс цаашид мөсөн гулгуур байгуулахаар зорьж байна. Мөн энэ жил манай байгууллагын 10 жилийн ой болж байгаатай холбогдуулан ажилчдадаа зориулан “Замд гаръя” цэнгээнт нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээр болсон.” гэлээ.
“Бид Хонгор нутгийн менежерүүд” аян үргэлжилсээр Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулдаг бүх албан байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэхээр зорилт тавин ажиллаж байна.