1045
 
 

ЭНЭ ЖИЛ ДҮҮРЭГТ ТАВАН ТУСГАЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Дүүргийн Засаг дарга, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Багануур орон нутгийн хөтөлбөртэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 2020 онд дүүрэгт хэрэгжих таван тусгай төслийн талаарх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад дүүргийн удирдлагууд холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Энэ онд  Тавдугаар хорооны "Залуус" хэсгийн айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, нэгдүгээр хорооны "Сургалтын задгай", гуравдугаар хорооны "Хилчин" хэсгийн гэрэлтүүлгийн асуудлыг хэсэгчлэн шийдвэрлэх. Мөн дөрөв, тавдугаар хорооны айл өрхүүдийг ариун цэвэр, стандартын шаардлага хангасан ундны усны саваар хангах, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад БЗХӨ, нөхөн үржихүй, хорт зуршил, эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх чиглэлээр үе тэнгийн сургагч багш бэлтгэх юм. 

1045
Тус төслийн тавдугаарт тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд зориулсан танхим тохижуулах, тусгай хэрэгцээт боловсролын сургагч багш бэлтгэх гэсэн таван төсөл хэрэгжинэ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Засаг даргын Захирамжаар байгуулж, 2020 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлнэ аж.