1045
 
 

“ХӨХ СУВД“ МӨСНИЙ БАЯР 20 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр 20 дахь жилдээ болох гэж байна. Тус арга хэмжээ Гуравдугаар сарын 2-3-ны өдөр Хатгал тосгоны Хүй толгойд болно.1045
Анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах зорилгоор нутгийн иргэдийн дунд морин чарганы уралдаан зохиож, мөсний баярыг хийж байсан түүхтэй.
Энэ жил зохион байгуулагдах мөсний баярын үйл ажиллагааны ажлын хэсгийн даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох ажиллах юм. Мөсний баяр нь Монголын уламжлалт цагаан сарын баяртай ойр болох учир бэлтгэл ажлыг эрт гүйцэлдүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.
Мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзвэр болох мөсөн урланг нэмэгдүүлж, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөж байна. Арга хэмжээний үеэр автомашинуудыг хуурай газарт байрлуулна. Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах юм. Одоогийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна. 
Мөсний баярын үйл ажиллагаа нь: 
-    Мөсөн хотхоны нээлт
-    Мөсөн шагайн тэмцээн
-    Мөсөн дээрх унадаг дугуйн уралдаан
-    Тэшүүрийн уралдаан
-    Мөсөн хотхоны тайлбарт аялал
-    Мото спортын үзүүлэх тоглолт
-    Нохойн чарганы уралдаан
-    Мөсөн дээрх олс таталтын тэмцээн
-    Аав, ээж, би - хөгжөөнт тэмцээн
-    Тахтай хатирч морьдын уралдаан
-    Цаа сүрэг таниулах зэрэг олон төрлийн арга хэмжээ болох юм. 
Мөсөн хотхоныг “Хөх сувдны орон” нэрийн дор урлах бөгөөд мөсөн урлан, логоны загвар боловсруулах уралдааныг нээлттэй зарлажээ.