1045
 
 

СОЁЛЫГ ТҮГЭЭЕ АЯНД 800 ГАРУЙ ИРГЭД ОРОЛЦЛОО

“Хандлагаа өөрчилж-Хамтдаа хөгжицгөөе” уриатай “Соёлын довтолгоо-2” төсөл, “Соёлыг түгээе” аян Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан зохион байгуулж үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд Монгол орны 21 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт тодорхой хуваарийн дагуу иргэдийн оюунд соёлыг түгээх юм. 

1045

"Соёлыг түгээе" аяны нээлт Эрдэнэт хотоос эхэлж Нэгдүгээр сард Хөвсгөл аймагт Монголын эмэгтэйчүүдийн холбооны соёлыг түгээгчид уулзаж, чөлөөт ярилцлага, лекцийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 
Энэхүү аянаар дамжуулан Хөвсгөл аймгийн 20 гаруй сумын 400 орчим гэр бүл, өсвөр насны 500 гаруй хүүхдийг хамруулжээ. Арга хэмжээний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи, мансууруулах бодисын нөлөөллөөс залуу үеэ хамгаалах, технологийн дэвшилд суурилсан мэдээллийг зөв шуурхай, хүртээмжтэй хүлээн авч, зөв хэрэглэж занших тухай мэдээллийг түгээн дэлгэрүүлсэн. Мөн хөрвөх чадвартай монгол иргэдийг бэлдэхэд гэр бүлийг уриалж, нийгэмд сайн үйлс, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх ажлыг салбар бүрт зохион байгуулж байхыг уриалж байлаа.

Энэ удаагийн соёлыг түгээх багт МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны "Соёлыг түгээгч" битбоксч Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Одончимэг нар оролцлоо.