1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Налайх дүүргийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болгож жил бүрийн эдийн засгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих чиглэлээр нэлээдгүй зорилтод төлөвлөгөөг тусгаж ажиллаж байна.

1045

Энэ тухай мэдээллийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодруулахад  “Налайх дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих чиглэлээр Нийслэлийн есөн дүүргээс тэргүүн байранд эзэлсэн. Нэгдүгээрт хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа хэрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэнд боловсрол, нийгмийн халамж, банкны үйлчилгээг гэрт нь очиж гаргасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны чийрэгжүүлэх ажлыг ахмадын сувилал дээрээ зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэвтэн эмчлүүлэх “Эрүүл хүүхэд инээмсэглэл” аян бий” гэлээ.

Ийнхүү маш олон ажлыг хийж, хэрэгжүүлж төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны оролцоотойгоор бүх арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.