1045
 
 

“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ“ АЯНД ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас зохион байгуулж байгаа "ЯТГАХ тусам НЯГТАЛ" залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Тус аянд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдлээ. 

1045
Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна. Дээрх гэмт хэргийг ихэвчлэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх”, “гадаад улсад зорчих виз гаргаж өгнө”, “хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийг өмчлөх”, “иргэдийн и-мэйл фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны найз нөхөд, ах дүү нараас тусламж гуйх”, “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга” буюу олны нэрлэж заншсанаар “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн цахим аюулгүй байдлыг хангаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

#Залилагчдад боломж бүү олго
#Ятгах тусам нягтал.