1045
 
 

МОНГОЛ УЛСАД КОРОНОВИРУСИЙН ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар Монгол Улсад коронавирусийн тохиолдол илрээгүй ба ард иргэдэд тайван байхыг анхаарууллаа.
 1045

CNN агентлагийн мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 10:00 цагийн байдлаар коронавирусийн халдвараар Хятадын улсад 2,796 хүн өвчилж, нас барсан хүний тоо 80 болжээ. Нас баралт бүгд Хятадад бүртгэгдсэн аж. Тархалтын хурд буурахгүй байгаа энэ үед БНХАУ-ын Засгийн газар Сар шинийн баярын амралтыг тодорхойгүй хугацаагаар сунгаж, баярыг тохиолдуулж, иргэд хот орон нутгийн хооронд гурван тэрбум гаруй удаагийн аялал хийх тооцоо байна. Мөн БНХАУ-аас гарах групп аяллуудыг бүгдийг хориглосон.

ДЭМБ-ын зөвлөсний дагуу:
1. Гараа тогтмол савандаж угаах
2. Амны хаалт заавал зүүх
3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Манай улс уг вирус тархах өндөр эрсдэлтэй орны тоонд бүртгэгдсэн. Тиймээс улс эх орон даяар онцгой байдал зарлаж, Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар эрчимжсэн цагаар ажиллаж байна. Мөн энэ долоо хоногт Япон улсад үйлдвэрлэгдсэн Коронавирусийн оношлох төхөөрөмж манай улсад ирэх ажээ. 

Тиймээс ДЭМБ, ЭМЯ-наас гаргаж буй мэдээллийг хүлээн авч, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг албаныхан анхаарууллаа.