1045
 
 

“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” АЯНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭСЭЭР БАЙНА

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 42 байгууллагын алба хаагчдад “Ятгах тусам нягтал” аяны сургалт мэдээлэл оржээ. Энэ талаар налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батбилгүүнээс тодрууллаа.     

1045

“Эмч, сувилагч, багш, ажилчид, албан хаагч нарт энэ чиглэлээр сургалт мэдээлэл заасан. Мөн Налайх дүүргийн соёлын ордонд хэлтсийн 2019 оны тайлангийн хурал болж 280 гаруй иргэнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл танилцууллаа. Түүнчлэн энэ арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн Буян телевизээр мэдээлэл цацаж, хороодод иргэдтэй уулзаж, санамж сэрэмжлүүлэг хүргэсэн”
Дээр нь “Ятгах тусам нягтал” арга хэмжээнд Налайх Гэр Бүлийн Радио 104.0 хамтран мэдээллийг сонсогчдодоо хүргэж байна.