1045
 
 

ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Налайх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар Нийслэлийн Онцгой комиссын энэ сарын 25-ны өдрийн 02 дугаар хурлаас тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

1045
Мөн дүүргийн зүгээс коронавирусийн халдвартай холбоотой үнийн хөөрөгдөл үүсгэж буй аж ахуйн нэгжид хяналт тавьж, хариуцлага тооцох, худаг болон олон нийтийг хамарсан газруудаар сэрэмжлүүлэг зөвлөмжүүд бэлтгэж сурталчлах, Зүүн, урд болон Тэрэлжийн чиглэлийн авто зам дагуу хяналт сайн тавих, баар цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 22 цаг болгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаасантай холбогдуулан харгалзах хүнгүй, гэртээ үлдсэн хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүрэг, хороо, г удамж хэсэг, СӨХ, орц, айл, өрх бүрээр зохион байгуулна.

Олон нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, спортын тэмцээн, уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеатр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, жолооны сургалтын курс, компьютер тоглоомын газар, их дээд сургуулиудын нэгдсэн арга хэмжээг Гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосныг танилцуулж, ажил хариуцсан хэлтэс, нэгжүүд онцгой хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Дээрх чиглэлүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нараар ахлуулан Засаг даргын захирамжаар батлагдлаа.