1045
 
 

“ИХ НАРАН” БАРААНЫ ДЭЛГҮҮР АМНЫ ХААЛТ ТАРААЛАА

Шинэ коронавирусийн халдвар тархсантай уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭМЯ, Нийслэл, дүүргийн онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд хүргэн ажиллаж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм. 

1045
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь гарын ариун цэврийг сайтар сахих, амны хаалтыг тогтмол хэрэглэх явдал гэж зөвлөж байгаа. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Даян дээрх” ХХК-ний “Их наран” барааны дэлгүүрийн зүгээс дүүргийн 500 иргэнд амны хаалтыг үнэ төлбөргүйгээр өгч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулжээ.