1045
 
 

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр танилцуулан шинэ коронавирусийн халдварын талаарх товч мэдээллийг хүргэлээ. Дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатайг онцлон чиглэл өгч хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. 

1045
Онцгой комиссын дарга хэлэхдээ ”Бид томуу, томуу төст өвчний үед үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангасан. Халдвараас сэргийлэх арга хэмжээг авч, халдварын болзошгүй тохиолдлын үед ажиллах эмнэлгийн хүний нөөц, яаралтай тусламж болон тусгаарлах өрөө, эрүүл мэндийн улсын албаны шугамаар шаардлагатай эрүүл мэндийн оношлуур урвалж тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарч байна. Мөн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Тээвэр зохицуулалтын алба нь төрийн болон хувийн хэвшлийн ЕБСургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасантай холбогдуулан цахим сургалтыг зохион байгуулж сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй явуулах арга хэмжээг авна”

Дүүргийн онцгой комиссын хуралдаанаар олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг түр хориглох тухай дүүргийн засаг даргын захирамжийг танилцуулсан юм.