1045
 
 

МӨРӨН ХОТЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛЛАА

Мөрөн сумын 12 цэгт хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий  40 камерыг суурилуулжээ. Тодруулбал тэдгээр камераас 26 ширхэг чиглэлийн, 12 ширхэг 360 градус эргэдэг, хоёр нь дугаар танигч камер суурилууллаа.   

1045

Камер ашиглалтаас хойш гэмт хэргийн тоо буурч байгаа аж. Энэ талаар Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ын дарга, хошууч А.Эрдэнэзул "2019 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 цэгт сүүлийн үеийн дэвшилтэт технологийн 40 камер байрлуулсан. Камеруудыг суурилуулснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт тавих ханалт сайжирсан. Ингэснээр Мөрөн суманд тавигдаж буй хэв журам болон замын хөдөлгөөний хяналт сайжирч байна. Тухайлбал өнгөрсөн оны Аравдугаар сард 820 жолоочид 12 сая төгрөгийн торгууль оногдуулсан. 2017 онд 51 чиглэлд 152 камер ашиглалтад оруулсан. Цаашид Хөвсгөл аймгийг бүрэн хэмжээнд камержуулна” гэлээ.

Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул иргэдийг Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ын дарга, хошууч А.Эрдэнэзул анхаарууллаа. Сар шинийн баяртай холбогдуулан иргэд ОХУ руу явахдаа Ханх сумын чиглэлд ихээр зорчдог. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг анхаарууллаа. Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж буй учраас Сантын даваа бага зэргийн цастай зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй байгаа аж. Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлон эрсдэлд өртөхгүй байхыг анхааруулж байна.