1045
 
 

ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ

Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар болоод шинээр дэлхий нийтэд тархаж байгаа коронавирусаас урьдчилан сэргийлэх бага хуралдаан хийгдлээ.  Аймгийн Онцгой комиссын “Хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх шуурхай ажлын хэсэг” 2020 оны Нэгдүгээр дүгээр сарын 27-ны өдрөөс шуурхай ажлын хэсгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд  шилжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний баг байгуулав.  Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Тагнуулын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, Чандмань-Баянхонгор” ХК зэрэг байгууллагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгч, ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллаж байна.

1045Энэ талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал “ДЭМБ-аас өгсөн зааврын дагуу дэлхийн бүх улс энэ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Монгол улсын онцгой комисс, Монгол улсын засгийн газар аймаг орон нутагт олгогдсон эрх мэдэл үүргийнхээ хүрээнд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Үүнээс үүдээд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн бэлтгэх үйл явц юм. Тайван бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг орчиндоо болон гэр бүлдээ хэрэгжүүлснээр гэр бүлээ энэ өвчнөөс хамгаалж чадах тухай уриалга мөн гарган ажиллаж байна” гэлээ.

Дээрх шийдвэрийн хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны А/44, А/45 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг баар, караоке, ресторан, зоогийн болон цайны газруудын үйл ажиллагааг 23:00 цаг хүртэл хаагаад байгаа юм. Мөн PC тоглоом болон цахим тоглоомын газрууд болон бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны Нэгдүгээр дүгээр 27-ны өдрөөс Гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлаж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.