1045
 
 

БАЯНХОНГОР АЙМАГ ДУЛААНЫ СТАНЦТАЙ БОЛНО 

Энэ онд манай улсын 10 аймагт дулааны станц шинээр барина. Тодруулбал Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт дулааны станц барьж, Сүхбаатар аймгийн дулааны станцын хүчин чадлыг өргөтгөх юм. 
Дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг БНСУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх юм. Одоогийн байдлаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил өрнөж байна. Дулааны станцуудыг барих ажил Тавдугаар сараас эхэлнэ. 

1045
Баянхонгор, Архангай зэрэг аймагт станц барих газрыг шийдэж, цэвэр усны эх үүсвэр болон дулааны шугам барих ажлыг эхлүүлэхэд бэлэн байгааг Засаг дарга нар нь мэдэгдэж байна. Аймгуудад дулааны станц баригдсанаар одоо дулаан үйлдвэрлэж буй ААН-үүд дулаан түгээх нэгдсэн төв болж, аймгууд дулаанаар найдвартай бүрэн хангагдах юм.