1045
 
 

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Улсын онцгой комиссын 2020 оны Нэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу цахим тоглоом, спорт тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг Гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хязгаарласан. Энэхүү шийдвэрийн биелэлтэд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон аймгийн Цагдаагийн газар хамтран аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг найман цахим тоглоомын газар, нэг спорт тоглоомын газарт хяналт шалгалт хийж Гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулахгүй зогсоох талаар мэдэгдлээ.1045
Шалгалтаар шийдвэр зөрчин ажиллаж байгаа зөрчил илэрсэнгүй. Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөрчвөл аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хууль, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авахыг анхааруулж байна.