1045
 
 

ӨВСНИЙ ҮНДЭС ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ тухай мэдээллийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодрууллаа.1045

“Нийслэлийн Налайх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3750 хүүхэд байгаагаас 2581 хүүхэд цэцэрлэгт  явж байна. Налайх дүүрэг хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бий болгож, сургалтын орчныг шинэчлэх асуудалд анхааран ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Японы Засгийн газраас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь дүүргийн цаашдын ирээдүй болсон сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэд багачуудын оюуны хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр болсон. “Өвсний үндэс” төслийг хэрэгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлж буй Япон улсын Засгийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд дүүргийн ард талархаж байгаагаа дамжуулъя”

Энэ төсөл хэрэгжин сургуулийн өргөтгөл баригдсанаар 50 гаруй хүүхэд цэцэрлэгт  нэмж элсэх боломжтой болох ажээ.