1045
 
 

НӨӨЦИЙН ӨВСИЙГ МАЛТАЙ ӨРХҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОЛОО

Коронавирусын халдвартай холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдаж, нөөцөд байгаа өвсийг хөнгөлөлттэй үнээр малчдад яаралтай олгох шийдвэр гаргасан.

1045

Үүнтэй холбогдуулан Нэгдүгээр сарын 30, 31-ний өдөр малчдыг олноор цуглуулахгүйгээр хороо тус бүрт зохион байгуулалттайгаар дүүргийн нөөцөд байгаа өвсийг хөнгөлөлттэй үнээр малтай өрхүүдэд олгох ажлыг зохион байгууллаа. Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийг амрааж, хорио тогтоон, олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан энэ үед 800 орчим боодол өвсийг 30 гаруй малтай өрхөд хороодоор дамжуулан хөнгөлөлттэй үнээр олголоо.