1045
 
 

“ЦАГААН САР-2020” ӨРГӨТГӨСӨН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО

Монголын уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхтэй холбогдуулан иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангуулах, иргэдэд төвлөрсөн цэгээс стандарт шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттой, хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм. “Со Саку” ХХК-ий Гэрэл худалдааны төвд 2020 оны Хоёрдугаар сарын 05-23 хүртэлх хугацаанд болно. 1045
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын үйл ажиллагаанд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналтыг НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс тавьж ажиллана.