1045
 
 

АРИУТГАЛЫГ ДОЛООН ТӨРЛИЙН БОДИСООР ХИЙДЭГ

Багануур дүүргийн хэмжээнд шавьжгүйтэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг хоёр байгууллага байдаг. Тодруулбал: 16 дугаар байранд байрладаг “Angel” болон Нийслэлийн Зооноз өвчин судлалын байгууллага байна. Эдгээр байгууллага дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа учраас шинэ коронавирусийн халдвар тархаж байгаа үед иргэн заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг энгийн хэлбэрээр хүргэж байна. 1045
Нийслэлийн Зооноз өвчин судлалын төвийн дарга М.Мөнгөнцэцэг “Мэргэжлийн байгууллагын хийж гүйцэтгэх үйл ажиллагаанд Зооноз өвчин судлалын үндэсний төвийн Захирлын тушаалаар баталсан үнэ тарифыг мөрддөг. Манай байгууллага долоон нэр төрлийн ариутгал халдваргүйтгэлийг бодисыг хэрэглэж үйл ажиллагаа явуулдаг. Коронавирусийн  халдварын үед сэргийлэх ДЭМБ-аас зөвлөмжийн түр заавар ирсэн. Тус зөвлөмж дээр аливаа цэвэрлэгээ үйлчилгээг хоёр цаг тутамд хийх гэж зааварласан. Харин салбарын сайдын баталсан зааварт тодорхой давтамжтай хийхээр зааварласан байдаг. Ингэснээр тус өрөөний агаарт, хатуу гадаргуу дээр байгаа бичил биет буюу нян, мөөгөнцрийн тоог тодорхой хэмжээнд бууруулж өгдөг” хэмээв.
Мөн шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв рүү холбогдож цэвэрлэгээний бодисын талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.